ЭМДЕГ: Шинээр 48 өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төв иргэдэд ДААТГАЛААР ҮЙЛЧИЛНЭ
2020 оны 12 сарын 03
ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.
Уг сонгон шалгаруулалтад төв, орон нутгийн нийт 48 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв оролцсоноос 43 эрүүл мэндийн байгууллага тэнцэж, Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж ажиллахаар болжээ.
Дээрх эрүүл мэндийн байгууллагууд сэргээн засах зарим тусламж, үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ үйлчилгээ, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээг иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үзүүлэх юм.
Эх сурвалж: ЭМДЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621749
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: