ЭМЯ: Улаанбаатарт 3, Сэлэнгэ, Замын-Үүдэд тус тус 4 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр улсын хэмжээнд нийт 20,240 хүн коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Үүний 800 гаруй хүнийх нь хавьтлын хяналтыг шинжилгээ юм. Энэ шинжилгээнээс 11 хүнд коронавирус илэрсэн бол бусад шинжилгээнд коронавирус илрээгүй.
Тодруулбал, Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Дорноговь аймагт 4 шинэ тохиолдол Автобус баазын ойрын хавьтлын, нэг унаагаар явдаг нэг хүнээс халдвар илэрсэн.
Харин тус автобус баазын 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан. Бусад хүнд вирус илрээгүй.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 392: (2020.12.05-ны байдлаар)
Сэлэнгэд - 197
Улаанбаатарт - 99
Дархан-Уулд - 45
Орхонд - 24
Дорноговьд - 25
Говьсүмбэрт - 4
Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.12.05/