Өчигдөр 7 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 849 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр нийт 14,019 хүнд өчигдөр шинжилгээ хийснээс 700 гаруй сорьц нь хавьтлын сорьц байв. Үүнээс долоон хүний шинжилгээнд коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 849 боллоо.
Долоон тохиолдлын дөрөв нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь гэр бүлийн хавьтлууд юм.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 404: (2020.12.06-ны байдлаар)
- Сэлэнгэд - 201
- Улаанбаатарт - 99
- Дархан-Уулд - 45
- Орхонд - 24
- Дорноговьд - 28
- Говьсүмбэрт - 4
- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.