Сэлэнгэд дөрөв, Дорноговьд гурван тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар 404 боллоо
2020 оны 12 сарын 06
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, аймгийн салбар лабораторид нийт 14,019 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 700 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байсан бөгөөд долоон сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Бусад тандалтын сорьцод халдвар илрээгүй.
- Долоон тохиолдлын дөрөв нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь гэр бүлийн хавьтлууд юм.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
621811
2 эможи
Зочин
2020-12-07 19:14
Зочин
2020-12-06 13:16
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: