Улаанбаатарт 32, Дорноговьд 3, Сэлэнгэд 2, Орхон аймагт 1 иргэнээс шинээр халдвар илэрлээ
2020 оны 12 сарын 07
/2020.12.07/ 11:00 цагийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "12 сарын 6-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23,341 хүнд шинжилгээ хийхэд 38 батлагдсан тохиолдол илэрлээ.
- Улаанбаатар хотод 32 тохиолдол илэрсэн бөгөөд 3 нь Цэргийн төв эмнэлэгт, бусад 29 тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан болон тэдний гэр бүлийн хүмүүсээс илэрсэн.
- Сэлэнгэд хоёр тохиолдол нэмэгдлээ.
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол нэмэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ.
- Орхон аймагт нэг тохиолдол нэмэгдсэн.
Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна." гэлээ.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 439: (2020.12.07-ны байдлаар)
- Сэлэнгэд - 203
- Улаанбаатарт - 128
- Дархан-Уулд - 45
- Орхонд - 25
- Дорноговьд - 31
- Говьсүмбэрт - 4
- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
1
621831
4 эможи
Зочин
2020-12-07 19:16
Зочин
2020-12-07 13:30
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: