А.Амбасэлмаа: ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн лаборатори хоногт 30,000 сорьцод PCR шинжилгээ хийх хүчин чадалтай
2020 оны 12 сарын 08
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон ЗӨСҮТ-ийн лаборатори хоногтоо 30,000 сорьцод PCR шинжилгээ хийх хүчин чадалтай. Өнгөрсөн шөнө гэхэд 27,000 гаруй хүнд шинжилгээ хийсэн. 25,000-26,000 PCR шинжилгээг гурван лабораторид хийх боломжтой. Харин гарсан хариу маань иргэдэд очтол, 119.mn сайтад шивэгдэж орохдоо саатал байх шиг байна. Манай бүх лаборатори 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн саатал байхгүй. Энд ажиллаж байгаа эмч нартаа бас талархах хэрэгтэй. Нэг өрхийн нэг хүнээс шинжилгээ авах ажил нийслэлд үргэлжилж байна. Одоогоор 12,000 гаруй хүнээс шинжилгээ аваад байгаа. Бүх лаборатори ачаалал ихтэй ч ирсэн бүх сорьцоо шинжилж байгаа” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621859
0 эможи
Д.Оюундалай
2020-12-08 13:50
48 цаг гэж хэлж байхаар.4-5 хоног гэж хэлсэн бол хүмүүсийн сэтгэл зүйд арай өөр ойлготой байх юм бишүү .хэцүү юмаа хөдөө явна.гэсэн хүмүүс маш их байна.хариугаа хүлээсэн.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: