“COVID-19” халдварыг тандах, илрүүлэх “Нэг өрх-Нэг иргэн“ шинжилгээний явц 94 хувьтай байна
2020 оны 12 сарын 09
“COVID-19” халдварыг тандах, илрүүлэх "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээнд өнөөдрийн байдлаар 65 860 иргэнийг хамрагджээ. Ийнхүү уг ажлын явц 94 хувьтай үргэлжилж байна.
Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн билээ.
Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621884
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: