А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод таван шинэ тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 9-нд улсын хэмжээнд 21,470 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд таван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан таван тохиолдлын дөрөв нь Улаанбаатар хотод бүртггэдсэн бөгөөд сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэр бүлийн гишүүд бөгөөд даван шинжилгээгээр халдвар илэрлээ. Нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна.
Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 447 боллоо." гэлээ.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 447: (2020.12.10-ны байдлаар)
- Сэлэнгэд - 207
- Улаанбаатарт - 132
- Дархан-Уулд - 45
- Орхонд - 25
- Дорноговьд - 31
- Говьсүмбэрт - 4
- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.