ЗӨВЛӨГӨӨ: 1.5-2 метрийн зай баривал халдвар тараахгүй байх боломжтой ЗӨВЛӨГӨӨ: 1.5-2 метрийн зай баривал халдвар тараахгүй байх боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: 1.5-2 метрийн зай баривал халдвар тараахгүй байх боломжтой

2020 оны 12 сарын 10

Arslan.mn

Коронавируст цар тахлын эсрэг явуулж буй улс орнуудын туршлагаас ЭМЯ-наас танилцууллаа.

Энэ удаад Сингапур улсын туршлагыг ЭМЯ-ны  Олон нийттэй харилцах, Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл иш татлаа.

Тус улс нь гурван үе шаттай хариу арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.

  • Нэгдүгээр үе шатанд, 2003 онд гарч байсан “сарс”-ын эсрэг авч байсан хариу арга хэмжээний төлөвлөгөө, туршлагад үндэслэж арга хэмжээ авчээ. Түүнчлэн гадаадаас ирж буй зорчигчдыг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авсан байна. Энэ үед Засгийн газар болон холбогдох яамд бэлэн байдлыг хангаж, төр засгийн түвшинд ажиллажээ.
  • Хоёрдугаарт, зөөвөрлөгдөн орж ирсэн буюу кластер хэлбэрээр  коронавирус гарч эхэлсэн байна. Энэ үед эхний ээлжинд хилээ хааж, бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоожээ. Мөн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Ингээд бүх үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн байна.  
  • Гуравдугаар үе шатанд, бүх ажилчны байранд анхаарал хандуулсан байна. Тодруулбал, гадаад орноос ажиллаж байгаа хүмүүсийн байранд халдвар голомтлон гарч эхэлжээ. Энэ үед ажилчдын байранд коронавирус илрүүлэх масс шинжилгээ хийж илэрсэн тохиолдол болон түүнтэй ойр харьцсан хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ авсан байна.

Дээрх гурван үе шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ үндсэндээ ард иргэдийн дунд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зай барих зэрэгт голлон анхаарсан байна. Ингэснээр голомтыг богино хугацаанд таслан зогсоож, коронавирусний халдварыг цурамд нь оруулжээ.

Нэг халдвартай хүн дунджаар дөрвөн хүнд, зарим тохиолдолд 8 хүнд халдвар тараадаг байна. Дөрвөн хүнд халдвар тархлаа гэж бодоход, халдварласан хүн бусадтай 1.5-2 метрийн зай баривал халдвар тараахгүй байх боломжтой бөгөөд голомт богино хугацаанд хумигдаж, өвчлөл цааш тархахгүй.

Хэрвээ зай барихгүй бол дөрөв нь найм, найм нь цааш гинжин хэлхээ үүсгэсээр 30 хоногийн дараа 280-3200 хүн халдвар авах эрсдэлтэй байдаг.   Иймд хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй, бие биедээ контакт үүсгэхгүй байх нь чухал бөгөөд гадаа гэлтгүй, гэртээ ч энэ зарчмыг мөрдөх шаардлагатай гэдгээ зөвлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621901
0 эможи

Зочин
2020-12-10 16:03
Зочин
2020-12-10 13:33
Халдвартай хүнтэй гар барихад тусахгүй юм байна гэж ойлгоод байгаа
keyboard_arrow_up