Улаанбаатарт зургаа, Сэлэнгэд нэг тохиолдол батлагдаж, дотоодын халдварын тоо 454 боллоо
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 10-нд улсын хэмжээнд 20,633 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс долоон хүний долоон хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрсэн. Харин хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан болон хүү нь байна. Гаалийн газарт тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс халдвар илэрсэн.
Сэлэнгэд нэг тохиолдол илэрсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрлээ.
Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 454 боллоо.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 454: /2020.12.11-ний байдлаар/
- Сэлэнгэд - 208
- Улаанбаатарт - 138
- Дархан-Уулд - 45
- Орхонд - 25
- Дорноговьд - 31
- Говьсүмбэрт - 4
- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.