НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 1567 дуудлага ирснээс 638 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.12.11-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1567 дуудлага ирснээс 638 нь яаралтай тусламж, 850 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 11030 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2910 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 31 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 147 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 177 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!