ТАЙЛАН: “Коронавируст халдварын үеийн хүн амын сэтгэцийн тулгамдсан асуудал” судалгаа
Иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилготой Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын хөтлөн явуулдаг “Medic” фейсбүүк хуудсын хамт олон цаг үеийн байдалтай холбоотой “Коронавируст халдварын үеийн хүн амын сэтгэцийн тулгамдсан асуудал” тандалт судалгааг 2020 оны 11 сарын 21-27-ны хооронд нэг агшингийн судалгааны загвараар олон нийтийн цахим орчинд (фейсбүк, твиттер, гүүгл) суурилан, Монгол улсын хэмжээнд интернэт хэрэглэдэг 2656300 хүнийг төлөөлж чадахуйц нийт 4333 оролцогчийг хамрууллаа.
Бид сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэхдээ олон улсын хэмжээнд өргөн хэрэглэдэг (PHQ-9, GAD-7 ) стандарт сорилыг ашиглаж, үр дүнгийн боловсруулалтыг EPI INFO, SPSS 23.0, Microsoft Excel программыг хэрэглэн тооцжээ.
Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалцгаая!
Эх сурвалж: Medic
|