А.Амбасэлмаа: Бусад голомтод шинэ тохиолдол нэмэгдээгүй
Улсын хэмжээнд өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрбээр "2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд улсын хэмжээнд 14,987 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Уг тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан сувилагч бөгөөд тусгаарлалтын 14 хоногийнхоо долоо дахь өдөрт шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн бөгөөд бусад голомтод халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Ингэснээр Монгол Улсад дотоодод болон зөөвөрлөгдөн орж ирсэн нийт батлагдсан тохиолдлын тоо 907 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрсэн.
Коронавирусийн халдвар авсны улмаас 514 хүн эмчлэгдэж байгаагаас 429 хүний бие хөнгөн, хүндэвтэр 79, хүнд 5, маш хүнд хүн нэг байна. " гэлээ.
Дотоодод бүртгэгдсэн 454 тохиолдол:
- Улаанбаатарт 138
- Сэлэнгэ 208
- Орхон 25
- Архангай 3
- Дархан-Уул 45
- Говьсүмбэр 4
- Дорноговь 31
/2020.12.13-ны байдлаар/
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 17
- Цэргийн төв эмнэлэгт - 4