Монголд анх удаа бамбай орчмын булчирхайн хавдартай хүүхдэд амжилттай мэс засал хийлээ
ЭХЭМҮТ, УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар хамтарч Монголд анх удаа бамбай орчмын булчирхайн хавдартай хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.
Энэ нь хүний биеийн кальцийн зохилдолгоог хангадаг булчирхай бөгөөд хорт хавдар ургаснаар хүүхдийн кальцийн тэнцвэрт байдал алдагдаж, өсөлт саарч, яс сийрэгжих эмгэгт хүргэжээ.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт ийм эмгэгтэй хүүхэд анх удаа оношлогдсон тул Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын тасгийн туршлагатай эмч Ц.Ишдорж, залуу эмч Баярмагнай нартай хамтран 3.2 настай хүүхдэд мэс заслын тусламж үзүүлж, хорт хавдрыг авчээ.
Энэ төрлийн хавдар нь хүүхдэд байтугай насанд хүрэгчдэд маш цөөн тохиолддог бөгөөд Нэгдүгээр эмнэлгийн эмч Ц.Ишдорж 30 жил ажиллахдаа 11 дэх хагалгаагаа өнөөдөр хүүхдэд хийлээ гэж мэргэжил нэгтнүүддээ ярьсан байна.