ЭМЯ: Таван хүний шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 912 боллоо ЭМЯ: Таван хүний шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 912 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Таван хүний шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 912 боллоо

2020 оны 12 сарын 14

Arslan.mn

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  "Арванхоёрдугаар сарын 10-нд улсын хэмжээнд 8,574 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Таван тохиолдол бүгдээрээ Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна.

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 459 боллоо." гэлээ.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 459: /2020.12.14-ний байдлаар/

  •     Сэлэнгэд - 213
  •     Улаанбаатарт - 138
  •     Дархан-Уулд - 45
  •     Орхонд - 25
  •     Дорноговьд - 31
  •     Говьсүмбэрт - 4
  •     Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.14/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
621977
3 эможи

Зочин
2020-12-14 13:34
keyboard_arrow_up