СЭМҮТ: ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж байна
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр СЭМҮТ-өөс “ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн хэрэгжилтийг аймаг, дүүргийн түвшинд эрчимжүүлэхэд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа” сэдэвт цахим болон танхимын сургалтыг эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна.
Цахим сургалтанд орон нутгийн бодлого боловсруулагч шийдвэр гаргагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд идэвхтэй оролцож байгаа бөгөөд цаашид дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдийн удирдах мэргэжилтнүүд, ХБӨ хариуцсан эрүүл мэндийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид оролцох юм.
Энэхүү сургалт зохион байгуулагдсанаар сургалтанд оролцогчид төдийгүй орон нутгийн ба халдварт бус өвчний эрсдалт хүчин зүйлийн анхдагч шалтгаан болсон тамхины орц, найрлага, ялгаруулах бодисын хор хөнөөлийн буруу мэдээлэл, шууд ба шууд бус, брэнд өргөтсөн зар сурталчилгааг хориглох, илрүүлэх, ТХСК-ын хэрэгжилтэнд Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Олон нийтэд янжуур төдийгүй олноор ам дамжуулан татах усан тамхи, электрон тамхины хор хөнөөлийг хүргэх Ковидоос сэргийлэхэд мэдлэг нэмэх мэргэжилтнүүдийн чадавхи нэмэгдэх цаг үеэ олсон сургалт болж байна.
Мөн тамхины хяналтын суурь конвенци, түүний протокол / Монгол хэл дээр/, удирдамжид заасан зөвлөмж гарын авлага, боломсруулсан мэдээллийг цахимаар болон хэвлэн өгч байна.