ХӨСҮТ: Халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй ч голомтын нууц үеийн хугацаа дуусах болоогүй
2020 оны 12 сарын 16
ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд коронавирусийн халдвар зургаан аймаг, Улаанбаатар хотод кластер хэлбэрээр бүртгэгдэж буй. Үүнээс, Архангай болон Говьсүмбэр аймагт арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш халдварын тохиолдол нэмж гараагүй. Хэдийгээр тухайн аймгуудад халдварын нууц үеийн 14 хоногийн хугацаа дуусаж, хяналтын 14 хоног шилжсэн ч авч буй арга хэмжээ нь үргэлжилж, хавьтал болсон хүмүүсээ тандаж судална.
Орхон аймагт 9 хоног, Дархан-Уул аймагт 13 хоног халдвар шинээр бүртгэгдээгүй ч голомтын нууц үеийн хугацаа нь арай дуусаагүй байна.
" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
622048
1 эможи
Зочин
2020-12-17 20:00
Зочин
2020-12-16 13:49
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: