Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн оноос 7.8 хувиар буурчээ Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн оноос 7.8 хувиар буурчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн оноос 7.8 хувиар буурчээ

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 14-ний байдлаар амбулаторийн 53.611 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 973 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 1.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 7.8 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Нийт өвчлөгсдийн 39.8 хувийг 0-1 нас, 19.5 хувийг 2-4 нас, 8.0 хувийг 5-9 нас, 5.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Мөн хүүхдийн түргэн тусламжийн 557 дуудлага ирснээс 33.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Түүнчлэн энэ сарын 15-ны байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1123 орон дээр 354 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 47 буюу 17.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 100.0 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 12 буюу 15.8 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622077
0 эможи

Зочин
2020-12-18 11:34
keyboard_arrow_up