ЭМЯ: Өчигдөр 18 хүний шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 940 боллоо
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 18 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна.Тус голомтын халдвар нийт 20 болж байна.
Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна.
Халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал 645 хүнийг олж тогтоосон бөгөөд 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаалаад байгаа.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд гээд 379 хүний тусгаарласан байгаа.
Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн бүртгэгдсэн нийт тохиолдол 941 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 473 хүн эдгэрээд байгаа бол нийтдээ 452 батлагдсан тохиолдол эмячлэгдэж байна.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 488: /2020.12.18-ны байдлаар/
- Сэлэнгэд - 216
- Улаанбаатарт - 163
- Дархан-Уулд - 45
- Орхонд - 25
- Дорноговьд - 32
- Говьсүмбэрт - 4
- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.12.18/