ЭМЯ: Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлээс бусад голомтод ХАЛДВАР НЭМЭГДЭЭГҮЙ ЭМЯ: Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлээс бусад голомтод ХАЛДВАР НЭМЭГДЭЭГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлээс бусад голомтод ХАЛДВАР НЭМЭГДЭЭГҮЙ

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

18 тохиолдол бүгдээрээ БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн халдварын голомтод бүртгэгдсэн. Тус голомтын халдвар нийт 20 болж байна. Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ тандан судлах ажил үргэлжилж байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд гээд 379 хүний тусгаарласан байгаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 478 боллоо.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 941 болсон” гэв.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 488:  /2020.12.18-ны байдлаар/

  • Сэлэнгэд - 216
  • Улаанбаатарт - 163
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 25
  • Дорноговьд - 32
  • Говьсүмбэрт - 4
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622088
1 эможи

Зочин
2020-12-18 11:36
keyboard_arrow_up