САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 89 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо нийт тохиолдлын 50 хувьд хүрлээ САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 89 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо нийт тохиолдлын 50 хувьд хүрлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 89 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо нийт тохиолдлын 50 хувьд хүрлээ

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " ХӨСҮТ-ийн Халдвартын клиникээс эдгэрч гарсан, хөнгөн хүмүүсийг Яармаг дахь 300 ортой эмнэлэгт тусгаарлан ажиглаж байгаад эмнэлгээс гаргаж байгаа. Өнөөдөр 89 хүний эмчилгээ, хяналтынх нь хугацаа дуусаж эмнэлгээс гарлаа.

Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 941 халдварын тохиолдлоос одоогоор 473 хүн буюу 50.3 хувь нь эдгэрээд байна.

Одоогийн байдлаар батлагдсан нийт тохиолдол 941, үүнээс 473 хүн эдгэрсан байна. 452 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 416, хүндэвтэр 32, хүнд 3, маш хүнд 1 хүн байна." гэлээ.

Эрүүл мэндийн ажилчид мэргэжлийн ур чадвараа гаргаж, халдварыг эмчлэх үйлсэд амжилт гаргаж, нийт тохиолдлын тал хувийг нь эдгэрүүлж чаджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
12
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
622092
34 эможи

Зочин
2020-12-19 12:25
ХӨСҮТийг одоо хотийн төвөөс гаргаж хотын захад шинээр барих хэрэгтэй байна Соц үеийн Оросын эмнэлэг үнэндээ гоц халдварын эмнэлэгийн түвшинд хоцрогдоод байна одоо манай Монгол шиг улсынхаа нийслэлийн төвдөө гоц халдвар тахалаа эмчилдэг эмнэлэг байхгүй
Зочин
2020-12-18 23:35
Баянзүрх дүүргийн эмнэлэг айдас дагуулж бна. Иргэн бүрээс ковидын шинжилгээ авмаар бна. Мөн иргэн бүртээ мөнгө тарааж хөл хоримоор бн.
Зочин
2020-12-18 19:59
Цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа, одоо дахин шигэ дайсан БЗДн эмнэлэгт эмнэлгийн дотоод халдвар гарчихлаа, тэнд тусгаарлагдаж байгаа өвчтөнгүүдээ жаахан анхаармаар байна, тэд өвчиндөө шаналж байгаа, дээрээс нь айдас, стресс нь давхцаад хэцүү байна, тэдэнд сэтгэлзүйн тусламж, эмчилгээ үйлчилгээ хэрэгтэй байна
Зочин
2020-12-18 12:39
Chuluuntsetseg
2020-12-18 12:19
Ta bvhend ajiliin ondoor amjalt hvsìi
keyboard_arrow_up