НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 1286 дуудлага ирснээс 388 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.12.19-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1286 дуудлага ирснээс 388 нь яаралтай тусламж, 843 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 2024 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2646хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 27 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 173 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 206 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!
Хамтдаа Давна
Эх сурвалж: ЭМЯ
|