ЭМЯ: 12 хүнээс коронавирус илэрч, дотоодын халдварын тоо 494 боллоо ЭМЯ: 12 хүнээс коронавирус илэрч, дотоодын халдварын тоо 494 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 12 хүнээс коронавирус илэрч, дотоодын халдварын тоо 494 боллоо

2020 оны 12 сарын 19

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ХӨСҮТ, Зооноз, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнодын салбар лабораторид 11,191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 

Илэрсэн халдварын 6 нь Улаанбаатарт бүртгэгдсэн буюу БЗД-ийн голомтоос байгаа бол 6 нь 12 дугаар сарын 16-нд Франкфуртийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээгээр илэрсэн байна. 

Хавьтлуудын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 488 /2020.12.19-ний байдлаар/

  • Сэлэнгэд - 216
  • Улаанбаатарт - 169
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 25
  • Дорноговьд - 32
  • Говьсүмбэрт - 4
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.19/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622114
0 эможи

Зочин
2020-12-19 13:12
keyboard_arrow_up