БЗД-ийн голомтын 803 хавьтлаас 703-ыг нь шинжилгээнд бүрэн хамруулжээ
2020 оны 12 сарын 19
Баянзүрх дүүргийн эмнэлгээс кластерлан гарсан коронавирусийн халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 6-аар нэмэгдсэнээр нийт 26 болсон.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Тус голомтын ойрын болон хоёрдогч хавьтлын 803 хүнийг илрүүлж, хяналтад авснаас
- Тусгаарлалтын байранд 133 хүн
- Дүүргийн нэгдсэн эмнэлэгт 379 (эмч, ажилчид, өвчтөн, сахиурууд)
- Гэрийн ажиглалт, тандалтад 291 хүн байна.
Нийт хавьтлаас 703 хүн шинжилгээнд бүрэн хамрагдсан.
Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна." гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622117
0 эможи
Зочин
2020-12-19 13:12
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: