ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Тайвшруулах амьсгалын дасгал хэрхэн хийх вэ? ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Тайвшруулах амьсгалын дасгал хэрхэн хийх вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Тайвшруулах амьсгалын дасгал хэрхэн хийх вэ?

2020 оны 12 сарын 21

Arslan.mn

СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Тайвшруулах амьсгалын дасгал хэрхэн хийх ” талаар тус төвийн сэтгэл засалч Г.Гантулга зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Стрессийн төвшинг бууруулах, тайвшруулах, булчин сулруулах  амьсгалын дасгалыг зааж өгье. Энэхүү дасгал нь дараах үр дүнтэй:

  • Булчин сулруулах
  • Айдас сэтгэл түгшилтийг бууруулах
  • Өөрийгөө тайвшруулах
  • Стрессийн төвшинг бууруулах
  • Амьдралын идэвхийг сайжруулах
  • Стресээс хурдан ангижрах
  • Стрессийг даван туулахад туслах амьсгалын дасгал

Давуу талууд нь

  • Өдрийн аль ч цагт хийх боломжтой (өглөө, өдөр , орой)
  • Гэр бүлийн бүх гишүүд хийх боломжтой

Энэ дасгалыг хийх явцад анхаарах зүйлс :

  • Толгой эргэх
  • Дотор муухайрах зэрэг  мэдрэмж илэрвэл дасгалыг түр зогсооно.
  • Дасгалыг хийх  үндсэн 3 байрлалтай
  • Босоо байрлалаар
  • Суугаа байрлалаар
  • Хэвтээ байрлалаар

Биеийн аль нэг байрлалыг сонгоод зүүн гарын алгаа хэвлий буюу хүйсэн дээрээ тавина. Дараа нь баруун гараа зүүн гар дээрээ эвтэй байхаар тавина. Амьсгалаа яаж  авч байгаагаа болон амьсгалаа хэрхэн зохицуулж байгаагаа  мэдэрнэ.  

Босоо байрлалаа сонгоод гараа байрлуулсны дараа  

  1. Амьсгалаа хамраараа алгуурхан авна
  2. Амьсгалаа авахдаа 2-3 секундийн хугацаанд аажмаар авна
  3. Амьсгалаа авсны дараа 2-3 секундийн хугацаанд түгжинэ
  4. Амьсгалаа түгжих үедээ “Би тайван байна” гэж бодно.
  5. 2-3 секундийн хугацаанд аажмаар , зөөлнөөр амаараа үлээж гадагшлуулна

Энэхүү дасгалыг эхэн үедээ 3-5 удаа давтаж  хийнэ.

Суугаа  байрлалаа сонгоод гараа байрлуулсны дараа (Өөрт эвтэйхнээр):
Дасгалаа хийх явцдаа зүүн гар дээрээ баруун гараа тавьж, хэвлий буюу хүйсэн дээрээ байрлуулаад амьсгалаа яаж  авч байгаагаа болон амьсгалаа хэрхэн зохицуулж байгаагаа  мэдэрнэ. 

  • Эхний (1,2,3) гэж  тоолох үед амьсгалаа хамраараа 2-3 секундэд алгуурхан авна
  • Дараагийн (4,5) гэж тоолох үед 2-3 секундийн хугацаанд түгжинэ
  • Дараагийн (6,7,8) гэж тоолох үед амьсгалаа 2-3 секундийн хугацаанд аажмаар , зөөлнөөр амаараа үлээж гадагшлуулна

Энэхүү дасгалын эхэн үедээ 3-5 удаа давтаж  хийж эхлэхэд тохиромжтой. Өдөрт 3 удаа (өглөө, өдөр, орой )

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622143
0 эможи

Зочин
2020-12-21 14:09
keyboard_arrow_up