ЭМЯ: Өчигдөр 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,006 боллоо
Коронавируст халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 21-нд улсын хэмжээнд12,357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ.
13 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтоос үүдэлтэй бөгөөд эмнэлгийн ажилтан хоёр, сахиур хоёр, өвтөн дөрөв, гэр бүлийн хавьтал таван хүнээс халдвар илэрсэн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,010 болсон бөгөөд 541 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 29, хөнгөн 420 байна." гэлээ.
Дотоодын халдварыг танилцуулбал 544: /2020.12.22/
- Улаанбаатар хотод- 219
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-216
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.12.22/