БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод 13 тохиолдол нэмэгдлээ БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод 13 тохиолдол нэмэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод 13 тохиолдол нэмэгдлээ

2020 оны 12 сарын 22

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 21-нд улсын хэмжээнд12,357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ.

13 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтоос үүдэлтэй бөгөөд эмнэлгийн ажилтан хоёр, сахиур хоёр, өвтөн дөрөв, гэр бүлийн хавьтал таван хүнээс халдвар илэрсэн байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,010 болсон бөгөөд 541 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 29, хөнгөн 420 байна." гэлээ.

Дотоодын халдварыг танилцуулбал 544: /2020.12.22/

  • Улаанбаатар хотод- 219
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-216
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622166
0 эможи

Зочин
2020-12-22 12:17
keyboard_arrow_up