САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 32 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 32 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 32 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

2020 оны 12 сарын 22

Arslan.mn

Коронавирусийн халдвар авсан 32 хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 541-д хүрлээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлээд эдгэрсэн хүмүүсийг Яармагийн төв эмнэлэгт тусгаарлаж, ажиглалт тандалтын хугацаа дуусгаад гэрт нь гаргаж байгаа. Нийт ХӨСҮТ-ийн клиник, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 456 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,010 болсон бөгөөд 541 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 29, хөнгөн 420 байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622167
3 эможи

Зочин
2020-12-22 12:17
Ханд
2020-12-22 11:56
Эмч асрагч сувилагч бусад ажилчид нараа маш тх өрөвдөж байна аа сайхан өдөр ирнээ та нар минь энэ зууны баатарууд шүү хамтаа цуг давж гарнаа
keyboard_arrow_up