Маш хүнд байсан 82 настай өвчтөний бие сайжирчээ
2020 оны 12 сарын 23
Цэргийн төв эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байсан 82 настай иргэн сайжирчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Өнөөдөр манай улсад коронавирусийн 57 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 1063 болсон бөгөөд үүнээс 541 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 513 хүн эмчлэгдэж байна. Эдгээр нь
- Маш хүнд-1
- Хүнд -6
- Хүндэвтэр-40
- Хөнгөн-466 байна.
Биеийн байдал маш хүнд гэсэн оноштойгоор Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байсан 82 настай өвчтөний биеийн байдал сайжирч Яармагийн төв эмнэлэг рүү шилжсэн" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
622197
3 эможи
Зочин
2020-12-23 12:51
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: