Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ГЭМТЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ үзүүлж байна
2020 оны 12 сарын 24
Эрүүл Мэндийн Сайдын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд “Осол гэмтлийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай” чиглэлээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн иргэд болон тус эмнэлэгт хандсан иргэдэд гэмтлийн тусламж үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үзүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 65 хүнд зам тээврийн болон ахуйн осол, гэмтлийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
622221
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: