БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод таван тохиолдол нэмэгдлээ БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод таван тохиолдол нэмэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод таван тохиолдол нэмэгдлээ

2020 оны 12 сарын 24

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Арванхоёрдугаар сарын 22-нд улсын хэмжээнд 11,800 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнд коронавирус илэрлээ. Зургаан хүний нэг нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэн бөгөөд Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 393 болж байна. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос таван хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ. Таван хүний хоёр нь өвтөн, хоёр нь сахиур, нэг нь гэр бүлийн хавьтлын хүн байна.

БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтод нийтдээ 136 тохиолдол боллоо. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,069 болсон бөгөөд 584 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 476 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 4, хүндэвтэр 55, хөнгөн 414 байна" гэв. .

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622226
0 эможи

Зочин
2020-12-24 16:16
keyboard_arrow_up