ЗӨВЛӨМЖ: Маск норсон, чийгтэй болсон тохиолдолд шууд солих шаардлагатай ЗӨВЛӨМЖ: Маск норсон, чийгтэй болсон тохиолдолд шууд солих шаардлагатай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨМЖ: Маск норсон, чийгтэй болсон тохиолдолд шууд солих шаардлагатай

2020 оны 12 сарын 25
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн  тэнхмийн эрхлэгч, хүний их эмч Л.Дэлгэрзул амны хаалт хэрхэн зүүж, тайлах зөвлөмжийг хүргэлээ. 

Маскаа зөв зүүх 5 үйлдэл

Үйлдэл 1: Маск зүүхээс өмнө гараа маш сайн савандаж угаах хэрэгтэй. Хэрвээ савандаж угаах боломжгүй бол гар халдваргүйжүүлэгч шингэнээр гараа ариутгана.

Үйлдэл 2: Маскны дээд хэсгийн төмрийг нугална.

Үйлдэл 3: Маскны бүч буюу чихнээс зүүх хэсгээс барьж байгаад маскаа зүүнэ. Ингэхдээ маскны гадар болон дотор хэсэгт гараа огт хүргэж болохгүй.

Үйлдэл 4: Хамрын төмрийг өөрийн хамартаа тааруулан нугална.

Үйлдэл 5: Эрүүний хэсгийг доош нь татаж тохируулна. Ингээд ам, хамрыг бүтэн бүрхэнэ.

Маскыг дээд тал нь хоёр цаг зүүж болно. Хэрвээ норсон, чийгтэй болсон тохиолдолд шууд солих шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622242
0 эможи

Зочин
2020-12-25 11:45
keyboard_arrow_up