Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ

2020 оны 12 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.25/ ээлжит мэдээллээ хийлээ 

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 8868 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс зургаан хүний шинжилгээнээс халдвар илэрлээ.  Зургаан шинэ тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарч байгаа голомттой хамааралтай хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хавьтал хүмүүс байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,075 болсон бөгөөд 584 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 482 хүн эмчилгээнд байгаа.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй томоохон халдварын голомтод арванхоёрдугаар сарын 16-наас хойш нийт 142 тохиолдол бүртгэгдээд байна.  Үүнд:

  • өвчтөн 75,
  • сахиур 24,
  • эмнэлгийн ажилтан 17,
  • гэр бүлийн гишүүн 26 байгаа.

Энэ голомт нэлээн том өргөн хүрээтэй голомт бөгөөд сүүлийн 24 цагт гэхэд 45 хавьтлыг олж тогтоон тусгаарлалаа" гэв. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622247
0 эможи

Зочин
2020-12-25 11:46
keyboard_arrow_up