Хавдар судлалын үндэсний төвийн ажилчдыг шинжилгээнд хамруулж байна Хавдар судлалын үндэсний төвийн ажилчдыг шинжилгээнд хамруулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хавдар судлалын үндэсний төвийн ажилчдыг шинжилгээнд хамруулж байна

2020 оны 12 сарын 25

Arslan.mn

Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах хариултыг өлгөө.

Тэрээр "Хавдар судлалын үндэсний төв дээр болж байгаа үйл явдлын талаар товч мэдээлэл өгье. Эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа төвүүдийн эмч ажилчдынхаа дунд коронавирсийг илрүүлэх PCR шинжилгээг хийж байгаа. Хавдрын үндэсний төв 600 гаруй ажилчинтай. Эхний 342 хүний шинжилгээг авсан. Энэхүү шинжилгээнээс хоёр хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирусийн халдвар гарсан. Гэхдээ бид баталгаажих шинжилгээг хийж байгаа. Яагаад баталгаажих шинжилгээг тухайн сэжигтэй тохиолдол илэрсэн үед тэр хүний PCR шинжилгээ болон бусад дүгнэлтийг үндэслэдэг.  Энэ нь тухайн хүн халдвартай хүнтэй сүүлийн 14 хоногийн хугацаанд уулзсан уу, ойрын хавьтал болсон эсэхийг нягтлан баталгаажуулна.

 Халдвар батлагдвал бид тэр дор нь зарлана. Эхний сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдсэн энэ үед эхний хариу арга хэмжээгээ авдаг.

Өнгөрсөн шөнөөс Хавдар судлалын үндэсний төв дээр хариу арга хэмжээг авч үлдсэн 300 ажилтны шинжилгээг аваад явж байна. Мөн тухайн тасагт үйлчлүүлсэн үйлчлэгчдээс шинжилгээ авч байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
622249
1 эможи

Зочин
2020-12-25 13:37
keyboard_arrow_up