ЭМЯ: 16 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт  батлагдсан тохиолдол 1,137 боллоо ЭМЯ: 16 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,137 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 16 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,137 боллоо

2020 оны 12 сарын 28

Arslan.mn

Коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 27-нд хийсэн шинжилгээнүүдээс 16 хүний сорьцод коронавирус илэрлээ. 16 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд гарч байгаа халдвартай холбоотой байна. 

Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч нар байна. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын 14 хоногийн хугацааныхаа 7 дахь хоногт халдварт өртсөн. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын тоо 194 боллоо. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,137 болсон бол үүнээс 711 хүн эдгэрсэн байна. 

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.  

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622333
0 эможи

Зочин
2020-12-28 16:44
Зочин
2020-12-28 12:16
keyboard_arrow_up