ЭМЯ: 20 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,215 боллоо ЭМЯ: 20 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,215 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 20 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,215 боллоо

2020 оны 12 сарын 31

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 13597 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 20  хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Хоёр тохиолдол нь Франфуртийн онгоцоор ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн. Ингээд зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нийтдээ 399 болж байна.

Хоёр тохиолдол нь ХСҮТ-ийн өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал эмнэлгийн ажилтнуудад /эмч, нягтлан/ халдвар илэрлээ. 

Бусад 16 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүлийн хавьтлууд болон бусад хавьтлууд байна.

Тэнүүн-Огоо автобус баазын ажилтнууд дундаас дахин нэг халдвар илэрсэн. Тухайн хүн нь тус баазад түлш түгээгч хийдэг, 24 цаг гараад 72 цаг амардаг хүн байна. Энэ хүн арванхоёрдугаар сарын 21-нд хамгийн сүүлд ажилдаа ирсэн бөгөөд тус компанийн 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Тэнүүн-Огоо автобус баазаас нийт дөрвөн хүн халдварт өртсөн байна. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,215 болсон бол үүнээс 830 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 375 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 99, хөнгөн 267 байгаа" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622393
0 эможи

Зочин
2021-01-03 02:57
keyboard_arrow_up