Төв шуудан компанийн хоёр, Мөнххада компанийн дөрвөн ажилтнаас халдвар илэрчээ Төв шуудан компанийн хоёр, Мөнххада компанийн дөрвөн ажилтнаас халдвар илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Төв шуудан компанийн хоёр, Мөнххада компанийн дөрвөн ажилтнаас халдвар илэрчээ

2021 оны 1 сарын 02

Arslan.mn

COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 11,152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд халдвар илэрсэн. Үүний долоо нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.

Долоо хүн нь Франкфурт Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүсийн гурав дахь давтан шинжилгээнд илэрсэн. Энэ хүмүүс ажиглан тусгаарлах байранд байсан. Амар зочид буудалд байсан таван хүн, Жаргалантад байсан хоёр хүн  байна.

-Нэг резидент эмчээс мөн коронавирус илэрсэн. Нууц үеийнхээ хугацаанд халдвар илэрсэн боловч халдварыг цааш тарахаас сэргийлж Амар зочид буудалд байсан 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг сольж, өөр тусгаарлах байранд байрлуулсан.

Дотоодод нийт 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний дөрөв нь Мөнххада компанид үүссэн голомтод хавьтал болсон хүмүүс. Уг голомтод нийт зургаан хүнээс халдвар батлагдаад байна. Эх үүсвэрийг нь судалж байна. Тус компанийн ажилтан 35 хүнийг ойрын хавьтал гэж үзэн ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. 92 хүнийг гэрийн ажиглалтад авч, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Дотоодод шинээр бүртгэгдсэн хоёр тохиолдол нь Төв шуудан компанийн гүний гаалийн хэсэгт ажилладаг хоёр хүнээс илэрсэн. Нэг хүнийх нь гэр бүлийн гишүүн коронавирусийн халдвараар өвчилсөн байсан учир эх уурхай тэндээс эхтэй юм. Иймд тус шуудангийн 70 хүнийг хяналтад авсан. 20 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.

Мөн Баянзүрх дүүргийн эмнэлэгээс улбаатай, гэр бүлийн халдвартай холбоотой дөрвөн тохиолдол батлагдсан байна. Түүнчлэн өргөн хүрээний цэгүүдээр хийж байгаа шинжилгээнээс гэр бүлээрээ халдварт өртсөн 3, 4 тохиолдол батлагдсан. Мөн ХСҮТ-тэй холбоотой голомтоос тохиолдол батлагдсан. 

Улсын хэмжээнд кластер өвчний голомтод 755 тохиолдол болсон байна. Сүүлийн 24 цагийн дотор 18 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 1242 болсноос эдгэрсэн 855 буюу 68.8 хувийг эмчилж эдгэрүүлсэн байна. Одоо 377 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд хоёр, хүнд ес, хүндэвтэр 100, хөнгөн 266 хүн эмчлүүлж байна.

Монгол Улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 406 болсон байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
622410
2 эможи

Зочин
2021-01-03 02:59
зочин
2021-01-02 18:16
УОК ын Уугнаа гэдэг нөхөр ажлаа хий л дээ аар саархан хов хөөцөлдөөд л утас ухаж фейсвоокоор аялж байхаар яахаараа энэ Мөнххадаа өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байхад ажиллаж байдагын бэ малнуудаа ажлаа сайн хийгээч ээ
Зочин
2021-01-02 13:38
Зочин
2021-01-02 12:03
Энэ өвчин бүрэн тархаж дээ яана даа хариуцлага маш сул байлаа зохион байгуулагчид
keyboard_arrow_up