Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна

2021 оны 1 сарын 03

КОВИД-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолдол нь олон хүнийг халдварлуулж тараах аюултай байдаг. Иймд SARS-CoV2 вирусийн чимээгүй тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж тогтмол тандалт хийж байна. 

Эрүүл мэндийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн А/583 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор НЭМҮТ нь НОК-той хамтран коронавируст халдварын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдэд “Байгууллагад суурилсан идэвхтэй тандалт”-ыг зохион байгууулж байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн онцгой комисс, эрүүл мэндийн газар, ДЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, зах, худалдааны төвийн удирдлагууд хамтран ажил, үйлчилгээгээ явуулж буй 32 байгууллагын 5,974 гаруй ажилтан, түрээслэгчдийн 50 хувийг PCR шинжилгээнд хамрууллаа. 

Arslan.mn

Цаашид НЭМҮТ-ийн КОВИД-19 өргөжүүлсэн тандалтын багийн зөвлөмжийн дагуу дүүргийн онцгой комисстой хамтран олон хүн цугладаг байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудыг долоо хоног бүр шинжилгээнд хамруулж, тогтмол тандалт хийх юм.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ЭМЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622421
1 эможи

зочин
2021-01-04 14:33
ХАРИУЦЛАГА ҮНЭХЭЭР МУУ БАЙНА ТЭР ХЭДЭН ЗУУН САЯ ХҮН АМТАЙ ОРНУУДТАЙ ЗҮЙРЛЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ЗӨВТГӨӨД ИРГЭДИЙН ТОЛГОЙ УГААГААД ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛООД ИРГЭДИЙГ ХЭТЭРХИЙ БУХИМДУУЛЖ БАЙНА ЯАГААД ӨӨРИЙНХӨӨ МАШИНААР ЗОРЧИЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭНДҮҮ ЗӨРЧӨӨД ЭРСДЭЛД ОРУУЛААД БАЙГАА ЮМ БИШҮҮ
keyboard_arrow_up