ЭМЯ: 23 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,286 боллоо ЭМЯ: 23 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,286 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 23 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,286 боллоо

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13621 хүнд шинжилгээ хийхэд 23  хүнд халдвар илэрсэн. Үүнээс хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Токиогоос ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 

Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн. 

Бусад 19 тохиолдол нь Улаанбаатар хотод гарч байгаа халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Мөнххада компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ." гэлээ.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.04/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
622437
1 эможи

Зочин
2021-01-04 13:29
Зочин
2021-01-04 11:17
Найруулагч Баатарын шоунд 2-3 тэрбум төгрөгийн хандив өргөж байгаа ард түмэн ядрах болоогүй байна дөө, хөл хориог сунга сунга МАН-хаан
keyboard_arrow_up