Гадаадаас зөөвөрлөгдсөн хоёр, Цэргийн төв эмнэлэгт хоёр, бусад голомтуудад 19 тохиолдол бүртгэгдлээ Гадаадаас зөөвөрлөгдсөн хоёр, Цэргийн төв эмнэлэгт хоёр, бусад голомтуудад 19 тохиолдол бүртгэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадаас зөөвөрлөгдсөн хоёр, Цэргийн төв эмнэлэгт хоёр, бусад голомтуудад 19 тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13621 хүнд шинжилгээ хийхэд 23  хүнд халдвар илэрсэн. Үүнээс хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Токиогоос ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 

Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн. 

Бусад 19 тохиолдол нь Улаанбаатар хотод гарч байгаа халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Мөнххада компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ." гэлээ.

Дотоодын 795 халдварыг танилцуулбал /2020.01.04/

  • Улаанбаатар хотод-469
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
622438
1 эможи

Зочин
2021-01-04 13:29
keyboard_arrow_up