О.Чимэдсүрэн: Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт халдварын голомт үндсэндээ хумигдаад байна О.Чимэдсүрэн: Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт халдварын голомт үндсэндээ хумигдаад байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

О.Чимэдсүрэн: Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт халдварын голомт үндсэндээ хумигдаад байна

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

ДЭМБ-ын аргачлалын дагуу хамтарсан багууд өчигдөр 19 дэх үнэлгээг хийхэд Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарсан байна.

Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн танилцуулсан юм.  Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш зургаан аймагт коронавирусний кластер голомт гарч, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, нууц үеийн дээд хугацаа 14  хоногоос хоёр дахин их буюу 28 хоногоос дээш хугацаанд халдвар илрээгүй тохиолдолд уг голомт зогсож хумигдлаа гэж үздэг.  Өнөөдөр Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймаг, Архангай аймгийн Батцэнгэл суманд халдварын голомт үндсэндээ хумигдаад байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын голомт хяналтад байгаа бол Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй байна. Тиймээс 21 аймаг руу Улаанбаатараас халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг тэрбээр анхаарууллаа.

Орон нутгуудад халдварын голомт гарахтай зэрэгцэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар тухайн аймгуудад 1-3 баг илгээж маш шуурхай хариу арга хэмжээ авсан байна. Тухайн багуудад түргэн оношилгоо, илрүүлэг хийж халдвар бүртгэгдсэн аймгуудад 133 мянган иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ.  Голомтын хавьтлыг тогтоох, эрсдэлт бүлгийг шинжлэх ажлыг салбарын оролцоотой шуурхай хийсэн учраас аймгуудын голомтын халдварлалт зогссон гэж үзэж байна гэдээ мөн онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622446
0 эможи

keyboard_arrow_up