ВИДЕО: Сүрьеэ өвчний талаар таны мэдэх ёстой ТАВАН ЗҮЙЛ ВИДЕО: Сүрьеэ өвчний талаар таны мэдэх ёстой ТАВАН ЗҮЙЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ВИДЕО: Сүрьеэ өвчний талаар таны мэдэх ёстой ТАВАН ЗҮЙЛ

2023 оны 5 сарын 30

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар дамжин халдварладаг нийгмийн халдвартай өвчин. 

Сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, ярих, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж улмаар бусдад агаар дуслаар халдвар дамждаг.

Гэхдээ халдвартай хүний хажууд байж, халдвартай агаараар амьсгалахад заавал сүрьеэгээр өвчлөхгүй, халдварыг тээж болно. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвдөнө гэж ойлгож болохгүй. Судалгаагаар 10 хүн халдвар авч байхад нэг нь өвдөх магадлалтайг тогтоосон байдаг.

Хэн  өвчлөх эрсдэлтэй вэ?

Халдвартай сүрьеэтэй өвчтөнөөс ойр тойрны хүмүүс халдвар авч, биеийн дархлаа суларсан үедээ өвчлөх аюултай. Халдвар авсан хүн бүр өвчдөхгүй ч дархлаа сул, ХДХВ-ын халдвартай хүмүүс, чихрийн шижин,  эрхтэн шилжүүлэн суулгасан, ходоод тайруулсан, диализэд ордог, ажлын ачаалал өндөртэй хүмүүс өвчлөх эрсдэлтэй.

Сүрьеэ өвчний үед ямар шинж илэрч болох вэ?

Та болон таны ойр дотны хүмүүст:

  • 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах,
  • Цээжээр өвдөх, 
  • Зарим үед цустай цэр гарах
  • Хөлрөх ялангуяа шөнө хөлрөх
  • Халуурах( өндөр биш халуурах, бие зарайх), 
  • Шалтгаангүй турах,
  • Хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг  илэрч байвал,

Хаана хандах вэ?

Дээрх  шинж тэмдэгийн аль нэг илэрвэл  “Сүрьеэ байж болзошгүй” тул  харьяа аймаг, дүүргийнхээ  өрх, сумын эмчид хандаж үзлэгт орох, улмаар сүрьеэгийн эмчид хандаж, цээжний  рентген шинжилгээ болон цэрний шинжилгээ өгөх нь чухал. Харин хүүхэд бол туберкулины арьсны сорилыг хийлгэж, сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох хэрэгтэй.

Таны үүрэг,хариуцлага

Таны эргэн тойронд халдвартай сүрьеэтэй хүн байсан бол , дээр дурдсан бүлэгт та хамаарч байгаа,  сүрьеэгийн сэжигтэй  шинж тэмдэг илэрсэн үед , шинж тэмдэг илрэхгүй ч жилдээ нэг удаа эрүүл мэндээ хянуулах нь таны өөрийнхөө төлөө болон гэр бүлийнхээ  өмнө хүлээсэн үүрэг гэдгийг санаарай.

Сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношлогоо  хийлгэж,  өвчин илэрвэл эмчийн зааврын дагуу эмээ  бүрэн ууж, эмчлүүлснээр  та эсвэл таны ойр дотны хүмүүс БҮРЭН ЭДГЭРЭХ БОЛОМЖТОЙ. 

Arslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622475
2 эможи

keyboard_arrow_up