САЙН МЭДЭЭ: Орхон аймгийн Баян-өндөр сумын Ковид-19 халдварын кластер голомтууд хумигдлаа САЙН МЭДЭЭ: Орхон аймгийн Баян-өндөр сумын Ковид-19 халдварын кластер голомтууд хумигдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Орхон аймгийн Баян-өндөр сумын Ковид-19 халдварын кластер голомтууд хумигдлаа

2021 оны 1 сарын 05

Орхон аймагт Коронавируст халдварын анхны тохиолдол 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдэж, хамгийн сүүлийн тохиолдол 12 дугаар сарын 7-нд бүртгэгдсэнээс хойш 29 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 17-26-ны хооронд халдварын батлагдсан 22 тохиолдол нь төмөр замын ажилчдын дунд гарсан кластер голомттой холбоотой 2 ажилтан болон түүний ойрын хавьтлуудын дунд бүртгэгдсэн байна.Тандалтын зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд 16,595 хүнд түргэвчилсэн тестээр, 1487 хүнд PCR шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
Эрүүл мэндийн Сайдын тушаалаар тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотой дараах ажлуудыг шуурхай зохион байгууллаа. Тухайлбал  голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, голомтын хүрээг тогтоох, голомтыг цомхтгох, тусгаарлах, эмнэлгийн тусламжийг зохион байгуулах зэрэг хариу арга хэмжээг АОК, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа.   Шуурхай арга хэмжээний багийг 12 болгон өргөжүүлж, тусгаарлан ажиглах байрыг хоёр дахин нэмэгдүүлж, түүнд ажиллах хүний нөөцийн судалгааг шинэчлэн тодотгож, сургалтад хамруулж, чадавхжуулжээ.
 
Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус аймагт 2020 онд нийт 318.1 сая төгрөгний тоног төхөөрөмжөөр хангажээ. Үүнд зөөврийн болон суурин рентген, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хоёр пургон автомашин, эм эмнэлгийн хэрэгсэл (хувийн хамгаалах хэрэгсэл, N95 амны хаалт, комбинзон 5480 ширхэг, 3000 хос бээлий, 10500 ширхэг, нэг удаагийн маск 15000 ширхэг, нүдний шил хамгаалалттай 500 ширхэг,  нүүрний хамгаалалт 500 ш, халад 900 ширхэг, 15 нэр төрлийн эм, тариа) зэрэг  хангалтыг хийсэн байна. Мөн түргэвчилсэн тест, PCR оношлуураар ханган ажиллажээ.
 Вируслогийн лабораторид Био аюулгүйн кабинет  суурилуулан ПГУ-ын шинжилгээг орон нутагт 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хийж эхэлсэн бөгөөд түргэвчилсэн оношлуураар 36498, PCR-ийн шинжилгээнд 14651 иргэд, нийт 51149 хүн амын тал хувийг хамруулан тандалт явууллаа. Түүнчлэн Эрүүл мэндийн газарт эрсдэл, хариу арга хэмжээ, эмнэлзүй, нөөц хангалт, сэтгэлзүйн, хүний нөөцийг багуудыг томилон ажиллуулсан бөгөөд эрсдэлийн үнэлгээг 6 удаа хийжээ.
Баянзүрх дүүрэгтэй холбоотой 77 иргэнийг ПГУ-ийн шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байна. Тус аймагт халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг тандах, хянах, бэлэн байдлыг хангах ажлууд төлөвлөлтийн дагуу явагдаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622494
0 эможи

keyboard_arrow_up