ЭМЯ: 24 цагийн хугацаанд 41 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,349 боллоо ЭМЯ: 24 цагийн хугацаанд 41 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,349 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 24 цагийн хугацаанд 41 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,349 боллоо

2021 оны 1 сарын 06

Arslan.mn

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 1,349 боллоо.

Үүнээс өнөөдрийн байдлаар 887 хүн эдгэрээд байгаа бол 451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр 16377 хүнд PCR шинжилгээ хийснээс 41 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд үүнээс 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтан байсан бөгөөд бусад нь голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлууд байна.

Бусад 36 тохиолдол нь халдварын голомтуудад бүртгэгдлээ.Үүнд:

  • Өчигдөр Ачтан эмнэлэг дээр халдварын шинэ голомт бүртгэгдсэн. Ачтан эмнэлгийн эмч, ажилчдын гэр бүл, ажлын газрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулахад гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрч, тус эмнэлэгтэй холбоотой нийт 16 тохиолдол бүртгэгдлээ. 
  • Тэнүүн-Огоо компанийн хоёр жолоочоос халдвар илэрлээ. Мөн тусгаарлалтад байсан гурван жолооч гээд нийт таван жолоочоос халдвар илэрлээ. 
  • Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. 
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан." гэлээ.

 

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. 

ШУУД ҮЗЭХ: /2021.01.06/ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
622513
5 эможи

Зочин
2021-01-06 11:37
Яагаад эмнэлэгүүдээс халдвар гараад байна вэ?
Зочин
2021-01-06 11:35
Хэтэрхий хэнэггүйтээд байнаа манайхан нээрээ арай ч дээ ханиад гээд солиорцгоогоод байсан ёстой яана даа
Зочин
2021-01-06 11:33
Яанаа хүмүүсээ хэцүү үе ирлээ шүү УОК ЭМЯ хаан ямар арга хэмжээ авах гэж бн
Зочин
2021-01-06 11:17
Хөл хорио тогтоочоод байхад вирус бол зүгээр ханиад гээд гадуур тэнээд байгаа амьтад л тусаж байгаа. Одоо вирус тусчаад үхэл царайлаад харамсана даа үхэх гээд ирэхлээрээ.
keyboard_arrow_up