Хөнгөлөлттэй эмийн цахим жороор даралт бууруулах эмийг хамгийн их бичүүлжээ Хөнгөлөлттэй эмийн цахим жороор даралт бууруулах эмийг хамгийн их бичүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөнгөлөлттэй эмийн цахим жороор даралт бууруулах эмийг хамгийн их бичүүлжээ

2021 оны 1 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийн үнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос эхлэн 30-70 хувь хөнгөлөхөөр болсон билээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих,
  • Бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон юм.

Хууль хэрэгжиж эхэлснээр хойш хугацаа буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд хөнгөлөлттэй эмийн 357,244 жор цахимаар бичигдсэнээс 48 хувь нь даралт бууруулах эм байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 324,471 байв.

Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд

  • Даралт бууруулах 48 хувь,
  • Цус шингэлэх эм 10 хувь,
  • Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,
  • Цөс шингэлэх эм 9 хувь,
  • Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
  • Зүрхний цусан хангамж сайжруулах эм 8 хувь,
  • Өвдөлт намдаах эм 7 хувь байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622535
1 эможи

keyboard_arrow_up