“Энхсаран“ сувиллын голомтыг бүрэн хумиж,  “Мөнххада“-гийн халдварын эх үүсвэрийг тогтоожээ “Энхсаран“ сувиллын голомтыг бүрэн хумиж, “Мөнххада“-гийн халдварын эх үүсвэрийг тогтоожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Энхсаран“ сувиллын голомтыг бүрэн хумиж, “Мөнххада“-гийн халдварын эх үүсвэрийг тогтоожээ

2021 оны 1 сарын 07

Arslan.mn

Анх нийслэлд бүртгэгдсэн “Энхсаран” сувиллын голомтыг бүрэн цомхотгож, хяналт тандалтын хугацаа нь бүрэн дуусжээ.

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаa “Тус сувиллын бүх хүмүүсийг хяналтдаа авч, лабораторийн шинжилгээ хийсэн. Бүгд халдваргүй болох нь тогтоогдсон. Өмнөх голомтуудаа бид хяналтдаа авч, таслан зогсоож байгаа" гэлээ.

Анхны голомтоос хойш, нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, “Мөнххада”, “Ачтан” эмнэлэг болон “гэр бүлийн” кластер голомт гарсан. "Мөнххада"-гийн халдварын эх уурхайг тогтоосон.  Тухайн компанийн эхний тохиолдлууд батлагдсан тохиолдолтой хавьтал болсон болох нь тогтоогдсон" гэв.

ЭМЯ-ны Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Халдварт өвчний болон ялангуяа коронавирусний хувьд, 28 хоногт дахиад тэр голомтоос шинэ халдвар гараагүй бол тухайн голомтыг бүрэн цомхотгосон гэж үздэг. Тиймээс Энхсарангийн голомт бүрэн цомхотголд орсон гэж үзэж болно” хэмээн тодотгосон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622563
0 эможи

keyboard_arrow_up