Н.ОДОНГУА: Нийтийг хамарсан шинжилгээ нь үр ашиггүй, үр дүнгүй ажил Н.ОДОНГУА: Нийтийг хамарсан шинжилгээ нь үр ашиггүй, үр дүнгүй ажил
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.ОДОНГУА: Нийтийг хамарсан шинжилгээ нь үр ашиггүй, үр дүнгүй ажил

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

Анагаах Ухааны Доктор, Дэд Профессор Н.Одонугуагаас бүх нийтийг хамарсан ковид-19 халдварын шинжилгээг хийх  шаардлагатай юу үгүй юу гэдэг дээр байр суурийг нь хүргэж байна.
 

Нийгмийн зарим төлөөллүүд Ковид-19 халдварын шинжилгээг өрх бүрээс авах ёстой хэмээн үзэж байна. Харин мэргэжлийн байгууллагууд нь шаардлагагүй гэсэн байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
 
Манай улсын хувьд “Нэг өрх -нэг хүн” буюу нийтийг хамарсан шинжилгээ хийх нь олон хүнийг дайчлах, оношлуур тоног төхөөрөмжийг үр ашиггүй зарцуулах, нөөцүүдийг үр дүнгүй ашиглах хөөсөрсөн ажил болно гэж үзэж байгаа. Эхний хүний шинжилгээний хариу сөрөг гарсан ч халдварт өртвөл эерэг гарна. Хөл хорио тогтоож буй үед бүх нийтийн шинжилгээ хийх нь үр ашиггүй, үр дүнгүй зүйл. Тухайлбал Европын холбооны улсууд бүх нийтийг хамарсан тест хийхгүй байх тактик баримталж байна. Түүнчлэн халдвар хамгийн бага байгаа гэгдэх Ветьнам болон Тайваньд нийтийг хамарсан тест, шинжилгээ хийхгүй байна.
 
Харин нийтийг хамарсан тест хийсэн БНСУ-ыг жишээ болгож дурдая. Энэ улс өөрсдөө PCR оношлуураа үйлдвэрлэдэг, шинжилгээ хийх лаборант техникч  хангалттай, аппарат тоног төхөөрөмжийг судалгааны зорилгоор өргөн хэрэглэдэг давуу талтай. Шинжилгээ хийх үед SARS-COV-2 вирусийн халдвар тархах эрсдэлээс бүрэн хамгаалж, стандарт удирдамжийн дагуу ажиллаж байна. Гэтэл манай улсын хувьд дээрх нөөцүүд бүгд хомсдолтой байна. Тиймээс энэ нь ямар ч үр дүнгүй ажил болно.
 
Коронавирус нь нэг удаагийн шинжилгээгээр илэрчихдэггүй болохоор манай улсын хувьд бүх нийтийг хамрах нь үргүй зардал их гарна гэсэн үг үү? 
 
Шинжилгээ хийлгээд сөрөг хариу гарсан гээд дахиж халдвар авахгүй мэт буруу итгэл үнэмшилтэй болж байна. "Нэг өрх-нэг хүн" шинжилгээг зохион байгуулаад дуусахад эхний хүн халдвар аваад, тараагаад, эдгээд дуусах биз. Өөрөөр хэлбэл нэг удаагийн шинжилгээгээр илрүүлдэг архаг удаан явцтай халдвар биш амьсгалын замаар тархдаг цочмог халдвар тул шинжилгээ өгөх үед нууц үедээ байх, эсвэл шинжилгээ өгөөд буцаж харих замдаа эсвэл маргааш, нөгөөдөр нь халдвар авах эрсдэлтэй. Тиймээс өндөр хүлээлт тавьж, их хэмжээний зардал гаргах хэрэггүй. Харин шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг гэрт нь гэр бүлийн гишүүдтэй хамт тусгаарлах нь чухал. Дунд болон хүнд эмнэл зүйн шинж тэмдэгтэй хүмүүст чиглэсэн эмчилгээнд илүү түлхүү анхаарах хэрэгтэй.
 
Цар тахлын үед анхаарах хамгийн чухал зүйлс юу вэ?
 
Цаг хугацаа, зорчих хөдөлгөөн бол халдварт өвчний хамгийн чухал факторууд. Амьсгалын замын цочмог халдварын үед хоёр хүчин зүйл хамгийн чухал байдаг.
1.Цаг хугацаа 2.Зорчих хөдөлгөөн юм.

Халдварын тархалтын бууруулах, Эрүүл Мэндээ хамгаалах оновчтой арга бол  маскаа зүү, гараа угаа, зайгаа  барь.  Энэ 3 дадлаа ягштал мөрдөцгөөе. Хөл хориг оновчтой зохион байгуулж чадвал үр дүн гарна. Ковид19-н тархалт, нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж байна.

Өөрсдийн боломж, нөөцүүдээ тооцож, уялдаатай арга хэмжээ авах хэрэгтэй. Хоёрдугаар сарын сүүлчээр Монгол Улс Коронавирусийн халдварын эсрэг эхний вакцинаа тарьж дархлаажуулах замаар хүн амын дунд сүргийн дархлаа тогтоож эхлэх болов уу гэсэн тооцолол байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622617
1 эможи

Т
2021-01-09 14:25
Санал нэг байна. Шинжилгээ хэтэрхий замбараагүй, бараг тодорхой оносон зорилгогүй хийгдэж байна. Үр дүн маш бага. Өөрөөр хэлбэл, ямар ч судалгаагүй хийгдэж байна. Үүнийг чиглэсэн зорилготой шинжлэх ухааны үндэслэлтэй хийх хэрэгтэй.
Zochin
2021-01-09 09:33
Ene medee unen bol horiogoo hurdan tavi ! Neg bol orh burt 1 saya togrog ogood teg zogsolt hii! Oor zam bhgui Gertee deglem sahij bgaa 1.2 saya irgenii erh ashgiig 400 000 irgen zorchij bn Hotiin gudamj yag nomeriin tegsh sondgoigoor yalgaj hodolgoond oruuldagtai ijil bn UOK 30000 mashind QR zovshoorol olgoson gedeg Uun shig hudlaa yum bhgui 100000 mashin hodolgoond oroltsoj bn 70000 mashind hen alban tushaalaa urvuulan ashiglaj zovshoorol hudaldaj bgaag nariin shalgah yostoi QR zovshoorliig erh medeltnuud 300000 togrogoor zarj bgaa medee bn Ene unen IIM BAIDLAAR HORISON KARANTILSAN BOLJ IRGEDIIG HORLOJ BOLOHGUI EE
keyboard_arrow_up