Одоогийн байдлаар Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 579 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ Одоогийн байдлаар Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 579 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Одоогийн байдлаар Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 579 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

2021 оны 1 сарын 09

Arslan.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 8,539 хүнээс шинжилгээ авсан гэдгээ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.  Тэрээр  Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны хэд хэдэн орон сууцад өвчлөлийн хэд хэдэн тохиолдол голомтлон гарсан тул тухайн хороодын оршин суугчдын дунд голомтын илрүүлэг шинжилгээ хийж байна. Энэ шинжилгээнд хүн бүрийг хамруулах зорилготой.

Өчигдрийн 08:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд 46 баг тус хороонд ажиллаж, нийт 8,539 хүнээс шинжилгээ авчээ. Үүнээс одоогийн байдлаар 579 хүний шинжилгээний хариу гараад байгаа бөгөөд бүгдээс нь коронавирус илрээгүй.

Энэ амралтын өдрүүдэд шинжилгээ авах ажил үргэлжилж 58 багийн 400 гаруй эмч, ажилчид ажиллана" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
622626
5 эможи

keyboard_arrow_up