САЙН МЭДЭЭ: Цэргийн төв эмнэлэг халдвар авсан 280 хүнийг эдгээжээ САЙН МЭДЭЭ: Цэргийн төв эмнэлэг халдвар авсан 280 хүнийг эдгээжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Цэргийн төв эмнэлэг халдвар авсан 280 хүнийг эдгээжээ

2021 оны 1 сарын 09

Arslan.mn

Дотооддоо Коронавирусийн халдвар гарснаас хойш Цэргийн төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар халдвартай иргэдийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Цэргийн төв эмнэлгийн хувьд Ковид-19 халдварын хамгийн том голомтууд болох  Сэлэнгэ аймаг, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон иргэд Д-н ойрын хавьтлуудыг эмчлэх ажилд дайчлагдан ажиллаж байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 болсноос 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн. Үүнээс 280 тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэн гарчээ. Тус эмнэлгийн хувьд нийт 20 баг ажиллаж, нэг ээлжиндээ 72-76 эмнэлгийн эмч, ажилтнууд ажиллаж байна.

Одоогоор 501 эмчлэгдэж байгаа хүний 200 гаруй нь мөн тус эмнэлэгт эмчлэгдэж байгаа юм. 

Arslan.mn
Өнгөрсөн хугацаанд Цэргийн төв эмнэлэг нь цар тахлын эсрэг бэлтгэл ажил болгож өөрийн шинэ барилгын дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, улаан, ногоон, шар бүсүүдийг байгуулж, эмч, ажилтнуудынхаа тусгаарлах байрыг тусад нь бэлтгэн, хүчил төрөгчийн хангалтыг 4 дахин нэмэгдүүлж, эмчилгээний байрныхаа давхар бүрийг эхо, рентген аппаратаар хангажээ.

Эрүүл мэндийн сайдын зүгээс тус эмнэлгийн удирдлагууд болон хамт олонд хариуцлагатай, бүх нөөц боломжоо ашиглан цар тахалтай тэмцэж байгаад талархал илэрхийлсэн байна.

Энэ хугацаанд ЭМЯ-аас тус эмнэлгийн үйл ажиллагааг дэмжин 10 амьсгалын аппарат хүлээлгэн өгч, үйл ажиллагаанд шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлжээ.

Удахгүй ЭМЯ-аас тус эмнэлэгт PCR шинжилгээний лаборатори байгуулж өгөхөөр болсон аж.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622631
0 эможи

ЭМЯ
Цэргийн төв эмнэлэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up