НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 1753 дуудлага ирснээс 691 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2021.01.10-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1753 дуудлага ирснээс 691 нь яаралтай тусламж, 1062 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1798 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2095 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 25 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 33 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 138 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!